Happy LLC
200хотхон

Хотхоны лифтний дэлгэцэнд таны сурталчилгаа

Улаанбаатарын оффис, орон сууцны хотхонуудын лифтэнд. Багц, хугацаагаа сонгож захиалгаа өг.

Нэг дэлгэц, хоёр бүтээгдэхүүн

Видео

Дэлгэцийн үндсэн хэсэгт дуу, дүрстэй тоглоно. Нэг слот 30 секунд.

16:9 · MP4, MOV

Баннер

Видеоны доор цагийн бүсийн турш байнга харагдана. Нэг бүсэд нэг л брэнд.

1280×240 · 5 секунд, PNG, JPG, GIF, видео
Лифтний кабин дотор, товчлуурын доор суурилуулсан дэлгэц: дээд хэсэгт видео, доор нь баннер
Зэвэрдэггүй ган хананд суурилуулсан лифтний дэлгэц

Хоёр цагийн бүс, нэг давталт

  • 06:00–10:00

    Өглөөний оргил цаг: ажил, сургуульдаа явах цаг.

  • 17:00–22:00

    Оройн оргил цаг: гэртээ харих цаг.

  • 10:00–17:00

    Энгийн цаг.

  • 15×30

    Давталтад 15 слот, тус бүр 30 секунд.

Оффис, орон сууцны хотхонууд

Дэлгэцүүд оффис, орон сууцны хотхонуудын лифтэнд. Өдөр бүр ажил, сургуульдаа явах, гэртээ харих мөч бүрт.

  • Шилэн фасадтай оффисын өндөр барилга
  • Орон сууцны хотхон, дунд нь хөлбөмбөгийн талбай, цөөрөмтэй цэцэрлэг
  • Цэнхэр тэнгэрийн дор арван давхар оффисын барилга
  • Шар фасадтай орон сууцны хоёр байр, дунд нь хүүхдийн тоглоомын талбай
  • Хотын гудамжны оффисын барилгууд
  • Хүрэн, цайвар өнгийн орон сууцны өндөр байрууд

Дүүрэг бүрт дэлгэц

200 хотхон, 1700 дэлгэц. Захиалахдаа дүүрэг, хотхоноор бэлдсэн багцаас сонгоно.

…

Захиалга дөрвөн алхам

  1. 1

    Бүртгүүлэх

    Байгууллагынхаа нэрээр 1 минутад бүртгэл үүсгэнэ.

  2. 2

    Багц, хугацаа

    Байршлын багц, цагийн бүс, эхлэх дуусах өдрөө сонгоход үнэ шууд бодогдоно.

  3. 3

    Бичлэг

    Видео, баннераа оруулахад систем дэлгэцэнд тааруулж, дууны түвшинг жигдрүүлнэ.

  4. 4

    Эфир, тайлан

    Төлбөр орсны дараа эфирт гарна. Хэдэн удаа тоглосныг самбараасаа харна.

Үнэ

Нэг дэлгэцийн өдрийн үнэ×дэлгэцийн тоо×өдрийн тоо

Захиалах үед систем шууд бодож харуулна. НӨАТ (10%) нэмэгдэнэ.

Бидний тухай

Happy LLC нь 2013 оноос хойш Улаанбаатар хотын оффис, орон сууцны хотхонуудын лифтэнд дэлгэц байрлуулж, байгууллага, брэндүүдийн сурталчилгааг хүмүүст өдөр бүр хүргэж буй 13 жилийн түүхтэй монгол компани.

Хотхоны СӨХ-той гэрээ байгуулж, дэлгэцийн суурилуулалт, засвар үйлчилгээг өөрсдийн инженерүүд хариуцдаг.

  • 13 жилийн туршлага2013 оноос хойш лифтний дэлгэцийн сурталчилгаа
  • Бодит тайланТоглолт бүр дэлгэц бүрээс бүртгэгдэнэ
  • Өөрийн инженерүүдСуурилуулалт, засвар үйлчилгээг шууд хариуцна

Түгээмэл асуулт

Бичлэг хэр урт байх вэ?

Нэг слот 30 секунд тул 30 секунд хүртэлх бичлэг оруулна. Богино бичлэг давталтад олон удаа тоглоно: 15 секундынх 2, 10 секундынх 3 удаа гэх мэт.

Ямар файл оруулах вэ?

MP4, MOV, MKV, AVI, WEBM зэрэг ихэнх видео файл 16:9 харьцаатай, 500 MB хүртэл. Систем дэлгэцэнд тааруулж шахаж, дууны түвшинг жигдрүүлнэ. Баннер нь зураг (PNG, JPG, GIF) эсвэл видео байна, 1280×240.

Хэзээ эфирт гарах вэ?

Борлуулалтын баг захиалгыг шалгаж баталгаажуулна. Нэхэмжлэхийн төлбөр орсны дараа сонгосон өдрөөсөө эфирт гарна.

Тайланд юу харагдах вэ?

Сурталчилгаа тань хэдэн дэлгэцэнд, хэдэн удаа тоглосон, ойролцоогоор хэдэн хүнд хүрснийг өөрийн самбараас харна.

Хэн бүртгүүлж болох вэ?

Сурталчилгаа захиалагч байгууллага, маркетер. Шинэ бүртгэлийг борлуулалтын баг шалгаж идэвхжүүлнэ.

Happy LLC
Бүртгэл нь зөвхөн сурталчилгаа захиалагч байгууллага, маркетерт зориулагдсан. Ажилтны эрхийг админ үүсгэж өгнө.
Бүртгэлтэй юу? Нэвтрэх